Охиндоо
Нарыг атгаж ирсэн юм миний охин
Насыг минь хучиж ирсэн юм миний охин
Нартад дулаан явуулах гэж ирсэн юм миний охин
Нандин бүхнийг мэдрүүлэх гэж ирсэн юм миний охин
Нарыг атгаж ирсэн юм миний охин
Насыг минь хучиж ирсэн юм миний охин
Нартад дулаан явуулах гэж ирсэн юм миний охин
Нандин бүхнийг мэдрүүлэх гэж ирсэн юм миний охин
Хүж дэлхийн цэцгэсээр сэтгэлээ чимээд
Хүрч болох оргил бүхэнд итгэлээрээ дүүлээрэй
Хүмүүн бүхний харцанд од болон гялалзаад
Хүслийн цагаан оргилдоо хун шувууг шиг дэвээрэй .......
Сэтгэл сэтгэлийн зөөлөн нь охин үрээс ундардаг
Сэмхэн сэмхэн амьдралын үнэн охин үрээс ивэлдэг
Санаа нь сүүтэй цагаатгал охин үрээс гардаг
Салгуу орчлонд хөл хучих хүн охин үр л байдаг
Ээжийнхээ амьдралаар ахин нэг амьдрах хүн
Эрх насандаа эрхэлж өсөө миний охин
Эхнэр хүний үүргээр насаараа л өөрийгөө хорино Эрх чөлөөтэй цагтаа л эдлэж аваа миний охин
Бусдын төлөө хангалттай буруутан болно
Буян нүгэл хоёрын дунд хүсэхгүй ч бөхийж л туулна
Бор ч гэсэн гэртээ байгаа дээрээ л ноён шиг авирла
Буурал амьдралын нуруунд өтөл болтлоо л боол шиг зүтгэнээ
Тиймээс
Ээжийнхээ гэрээс л эрвээхэй шиг дэрвэ
Эргэх амьдралд ингэж дандаа гоёхгүйээ
Аавынхаа хажуунаас л цэцгэс шиг дэлгэр
Амьдралын урт зам удаан чамайг минь дэлбээлүүлэхгүйээ
Гэвч
Мөнх бусын хорвоод мөнхийн хайр юм шүү охин минь
Мөөм амлуулж завилах бүсгүйн завилгаан юм шүү үр минь
Мөчир салаа бүр нь чамаас л ундрагатай тавилангийнхаа
Мөнх цацлагдах ерөөлийн сүүн далай нь юм шүү Охин минь
0 comments :
Post a Comment